Home / Articles / АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ...
АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2024-09-18

Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: Арилжааны телевиз 2024

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.7 дахь заалтыг тус тус үндэслэн Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд: 

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

 

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Монгол Улс

5     жил

1

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа: [2024 оны 10 дугаар сарын 18 -ны өдрийн 10:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:

[2024 оны 10  дугаар сарын 18 -ны өдрийн 10:30 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг” -ийг тус хорооны www.crc.gov.mn сайтаас татах болон хариуцсан мэргэжилтэнд хандан авах боломжтой.

Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!

Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

          Хариуцсан мэргэжилтэн: Улаанбаатар хотын Арилжааны телевизийн үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

          Утас: 11304258        

Цахим хуудас:            www.crc.gov.mn

Цахим хаяг:                  info@crc.gov.mn

 

Огноо: [2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр]