РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.22, 48 дугаар зүйлийн 48.12, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 тоот тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-д заасан чиг үүргийн хүрээнд радио, телевизээр нэвтрүүлж буй сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт, мониторинг хийж байна.
Сонгуулийн сурталчилгаа зогсоох хугацаанаас өмнөх 48 цагт буюу сурталчилгааны сүүлийн 2 өдөрт дараах заалтыг зөрчихгүй байхад онцгой анхаарч, редакцдаа хатуу хяналт тавьж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1. Сонгуулийн сурталчилгааг хоногт 60 минутаас хэтрүүлэхгүй байх (Хуулийн 46.6);
2. Нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдох хоногт гарах сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн 15 минутыг хэтрүүлэхгүй байх (Хуулийн 46.7);
3. Нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон энэ хуульд зөвшөөрснөөс бусад хэлбэрийн бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлага нэвтрүүлэхгүй (Хуулийн 48.10) байхад тус тус анхаарч ажиллана уу.
Сонгуулийн сурталчилгааны сүүлийн 2 хоногт буюу 6-р сарын 25, 26-ны өдрүүдэд дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.26-д заасны дагуу тухайн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүчингүй болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттайг анхаарна уу!
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
|
2024.06.2